Бидний тухай

ӨМГӨӨЛЛИЙН “ЭЙ ДИ ТИ” ХХН-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“ЭЙ ДИ ТИ”хууль зүйн товчоо нь 2003 оноос эхлэн дотоод, гадаадын иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн байнгын болон тусгайлсан үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”шинээр батлагдсантай холбогдуулан 2013 оны 10 сарын 17-ны өдөр ӨМГӨӨЛЛИЙН “ЭЙ ДИ ТИ” ХХН болон өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2014 онд бид Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр бүртгүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад байна.

  • Алсын хараа:
    - Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн фирм байх.
  • Эрхэм зорилго:
    - Харилцагчаа дээдэлсэн хууль, эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлэх
  • Үнэт зүйл:
    - Чадварлаг хуульчид
    - Харилцагч төвтэй үйл ажиллагаа
    - Бүтээлч чанар
    - Хүндлэл ба хариуцлага
    - Багийн ажиллагаа